“Эрдэнэс Метан” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэрээр Монгол Улсын нүүрсний сав газруудад нүүрсний давхаргын метан (НДМ) хийн эрэл, хайгуул, нөөц тогтоох, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувь эзэмшил бүхий төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдсан.
Байгаль орчинд ээлтэй экологийн цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болгох
Монгол орны нүүрсний давхаргын метан хийн /НДМ/ олборлолт болон нийлүүлэлтийг найдвартай, сайн засаглалаар удирдаж, үр ашиг, үнэ цэнийг бий болгоно. Үндэсний хийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хийн хангамжийн нэгдсэн систем, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг бий болгож, бүс нутгийн НДМ хийн экспортын томоохон төлөөлөгч болно.
Монгол орны нүүрсний давхаргын метан хийг олборлож ашигласнаар байгаль орчинд ээлтэй экологийн цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болгох