2025 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ХАЙГУУЛЫН АЖИЛ

2025 онд үнэлгээний хөтөлбөрийн дагуу RL-001-3b-Hz-01 болон RL-001-3b-Hz-02 дугаартай НДМХ-н олборлолтын туршилтын хэвтээ цооногуудыг Монголд анх удаа өрөмдсөнөөс гадна нэмэлт RL-001-3b-Hz-03 цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна.

2024 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ХАЙГУУЛЫН АЖИЛ

2024 оны хайгуулын ажлаар “Улааннуурын талбайн хайгуулын ажлыг гүйцээх байсан ба талбайн захын хэсгүүдэд 3 хайгуулын цооног, нүүрсний давхраасын дагуу өрөмдөх хэвтээ цооногийн траекторын төгсгөл хэсэг дэх нүүрсний давхраасын хийн агуулгыг шалгах болон давхраасын даралтыг хянах зорилгоор хяналтын өргөтгөсөн 1 цооног буюу нийт 4 босоо цооногийн 1645.9 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэлээ.

2023 оны хайгуулын ажлын явц

Бүтээгдэхүүн хуваах гэрээт ТаванТолгой-XXXIII талбайн 2023 оны Нүүрсний давхаргын метан хийн 2023 оны хайгуулын ажил амжилттай явагдаж байна. Уг хайгуулын ажлаар Тавантолгойн сав газрын эрэл, хайгуулын ажлын үр дүнг нарийвчлах, туршилт ажиглалтын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн.