"Эрдэнэс Метан" ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ.

Анх 2016 онд байгуулагдсан “Эрдэнэс Метан” ХХК нь улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргалгүйгээр, геологийн болон санхүүгийн өндөр эрсдэлийг гадаадын хөрөнгө оруулагчид даатгах ухаалаг шийдлийг олсон юм.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой-ХХХIII” талбайд хэрэгжүүлсэн нүүрсний давхаргын метан хийн (НДМХ) нөөцийн үнэлгээний тайлан батлагдлаа

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой-ХХХIII” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд гүйцэтгэсэн нүүрсний давхаргын метан хийн нөөцийн үнэлгээний тайланг холбогдох журмын дагуу боловсруулж, АМГТГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

БНСУ-ын “Хьюжин И-Энд-Хай” ХК-тай Санамж бичиг байгууллаа

Тавантолгойн нүүрсний давхаргын метан (НДМ) хийг ашиглан цэвэр эрчим хүч үйлдвэрлэх төслийн боломжийг хамтран судлах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэлийг тавих, цаашдын Хамтран ажиллах гэрээний нөхцөл суурийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын “Хьюжин И-Энд-Хай” ХК-тай Санамж бичиг байгуулсан.

"Эрдэнэс Монгол” нэгдэл Казакстан улсын “Самрук-Казына” сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр (2026.04.21) тус улсын төрийн өмчит, хөрөнгө оруулалтын хамгийн том сан болох “Самрук-Казына” ХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Удирдлагын зөвлөлийн дарга Нурлан Жакиповтой “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улс дахь нүүрсний давхаргын метан хийн хайгуулын хамгийн анхны хэвтээ цооногийн өрөмдлөгийн ажил БХГ-т ТАВАНТОЛГОЙ 33 талбайд хийгдэж дууслаа

2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийн хэвтээ цооногийг амжилттай өрөмдөн гүйцэтгэж, олборлолтын шинэ шатанд шилжлээ.

Метан хийн хайгуулын ажил явагдаж байна.

“Эрдэнэс Метан” ХХК нь 2021 онд Монгол улсын Засгийн газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Тавантолгой-XXXIII талбайд хайгуулын ажлыг эхлүүллээ. Хайгуулын ажлыг хөрөнгө оруулагч талтай хамтарсан компани болох “Метан Газ Ресурс” ХХК гүйцэтгэх юм.

“Тэрбум Мод” хөдөлгөөнд “Эрдэнэс Метан ХХК” нэгдлээ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Метан” ХХК болон хамтарсан компани болох “Methane Gas Resource LLC”-ийн хамт олон My Club сайн дурын бүлгэмтэй хамтран нэгдлээ.

″Эрдэнэс Метан″ ХХК-ийн ажилчид дайчлагдлаа.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд ″Эрдэнэс Метан″ ХХК-ийн 18-50 насны, эрэгтэй 4 ажилчид Нийслэлчүүдээ цар тахлаас урьдчилан хамгаалах, эрсдэлийг бууруулах, нийтийн хэв журмыг хамгаалах, хөл хорионы журмыг сахиулах зорилгоор 2021.02.11-2021.02.22-ны өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудтай хамтарч ажилласан.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн эрх, үүргийг шилжүүлэх тухай

2020-Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу “Тавантолгой - XXXIII” гэрээт талбайд БХГ байгуулах байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 143 тоот тогтоолын дагуу олгосон.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нөхцөл бүрдлээ

Эрлийн ажлын үр дүнгийн тайланд үндэслэн Газрын тосны хуулийн 17.2, 17.3, 17.4-т заасны дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүсэлтээ АМГТГ-т илгээсний дагуу “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-аар хянан үзэх, БХГ-ний үндсэн нөхцөл болон бусад холбогдох асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсан.

цааш үзэх