2020-Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу “Тавантолгой - XXXIII” гэрээт талбайд БХГ байгуулах байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 143 тоот тогтоолын дагуу олгосон.
- Улмаар “Эрдэнэс Метан” ХХК нь уламжлалт бус газрын тосны Тавантолгой-XXXIII талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тухай Бүтээгдэхүүн Хуваах Гэрээг АМГТГ-тай 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан.
- Газрын тосны тухай хуулийн 7.1.8, 14.1- заасны дагуу уламжлалт бус газрын тосны хайгуулын “Тавантолгой - XXXIII” талбайд АМГТГ болон “Эрдэнэс метан” ХХК-ийн хооронд байгуулсан БХГ-ний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “Метан газ ресурс” ХХК-д бүхлээр нь шилжүүлэх зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 150 тоот тогтоолын дагуу олгосон.
