Газрын тосны салбарын өнөөгийн байдал орон нутгийн уулзалт зохион байгуулагдаж байна. Тус уулзалтыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран зохион байгуулж, газрын тосны салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, хууль эрх зүйн орчин, орон нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна.

Уулзалтад төрийн байгууллагууд, иргэд, газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, салбарын үйл ажиллагааны танилцуулга, орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл өгөв.
Оролцогчдын санал хүсэлт, асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутаг болон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ил тод мэдээлэл солилцох чиглэлд санал солилцлоо.