"Эрдэнэс Метан" ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ.

Анх 2016 онд байгуулагдсан “Эрдэнэс Метан” ХХК нь улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргалгүйгээр, геологийн болон санхүүгийн өндөр эрсдэлийг гадаадын хөрөнгө оруулагчид даатгах ухаалаг шийдлийг олсон юм.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тавантолгой-ХХХIII” талбайд хэрэгжүүлсэн нүүрсний давхаргын метан хийн (НДМХ) нөөцийн үнэлгээний тайлан батлагдлаа

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой-ХХХIII” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд гүйцэтгэсэн нүүрсний давхаргын метан хийн нөөцийн үнэлгээний тайланг холбогдох журмын дагуу боловсруулж, АМГТГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

“Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Үнэнбат: Метан хий бол эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй сонголт юм

“Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Үнэнбат: Метан хий бол эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй сонголт юм

БНСУ-ын “Хьюжин И-Энд-Хай” ХК-тай Санамж бичиг байгууллаа

Тавантолгойн нүүрсний давхаргын метан (НДМ) хийг ашиглан цэвэр эрчим хүч үйлдвэрлэх төслийн боломжийг хамтран судлах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэлийг тавих, цаашдын Хамтран ажиллах гэрээний нөхцөл суурийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын “Хьюжин И-Энд-Хай” ХК-тай Санамж бичиг байгуулсан.

2025 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ХАЙГУУЛЫН АЖИЛ

2025 онд үнэлгээний хөтөлбөрийн дагуу RL-001-3b-Hz-01 болон RL-001-3b-Hz-02 дугаартай НДМХ-н олборлолтын туршилтын хэвтээ цооногуудыг Монголд анх удаа өрөмдсөнөөс гадна нэмэлт RL-001-3b-Hz-03 цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна.

2024 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ХАЙГУУЛЫН АЖИЛ

2024 оны хайгуулын ажлаар “Улааннуурын талбайн хайгуулын ажлыг гүйцээх байсан ба талбайн захын хэсгүүдэд 3 хайгуулын цооног, нүүрсний давхраасын дагуу өрөмдөх хэвтээ цооногийн траекторын төгсгөл хэсэг дэх нүүрсний давхраасын хийн агуулгыг шалгах болон давхраасын даралтыг хянах зорилгоор хяналтын өргөтгөсөн 1 цооног буюу нийт 4 босоо цооногийн 1645.9 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэлээ.

"Эрдэнэс Монгол” нэгдэл Казакстан улсын “Самрук-Казына” сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр (2026.04.21) тус улсын төрийн өмчит, хөрөнгө оруулалтын хамгийн том сан болох “Самрук-Казына” ХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Удирдлагын зөвлөлийн дарга Нурлан Жакиповтой “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улс дахь нүүрсний давхаргын метан хийн хайгуулын хамгийн анхны хэвтээ цооногийн өрөмдлөгийн ажил БХГ-т ТАВАНТОЛГОЙ 33 талбайд хийгдэж дууслаа

2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийн хэвтээ цооногийг амжилттай өрөмдөн гүйцэтгэж, олборлолтын шинэ шатанд шилжлээ.

2023 оны хайгуулын ажлын явц

Бүтээгдэхүүн хуваах гэрээт ТаванТолгой-XXXIII талбайн 2023 оны Нүүрсний давхаргын метан хийн 2023 оны хайгуулын ажил амжилттай явагдаж байна. Уг хайгуулын ажлаар Тавантолгойн сав газрын эрэл, хайгуулын ажлын үр дүнг нарийвчлах, туршилт ажиглалтын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн.

цааш үзэх