Тавантолгойн нүүрсний давхаргын метан (НДМ) хийг ашиглан цэвэр эрчим хүч үйлдвэрлэх төслийн боломжийг хамтран судлах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэлийг тавих, цаашдын Хамтран ажиллах гэрээний нөхцөл суурийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын "Хьюжин И-Энд-Хай" ХК-тай Санамж бичиг байгуулсан.
"Хьюжин И-Энд-Хай" ХК нь метан хийг боловсруулан метанол үйлдвэрлэх технологийг эзэмшдэг ба тус технологид суурилсан эрчим хүчний шилжилтийн техник-эдийн засгийн боломжийг судлах юм.
