industris

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой-ХХХIII” бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд гүйцэтгэсэн нүүрсний давхаргын метан хийн нөөцийн үнэлгээний тайланг холбогдох журмын дагуу боловсруулж, АМГТГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

Уг тайлан нь тухайн талбайн метан хийн нөөцийн хэмжээг тодорхойлох, цаашдын ашиглалт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой юм.

Цаашид уг үнэлгээний үр дүнд үндэслэн нүүрсний давхаргын метан хийн ашиглалт, үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.