Хөгжлийн түүх

2016 оны 2 дугаар сарын 2

“Эрдэнэс Метан” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэрээр Монгол Улсын нүүрсний сав газруудад нүүрсний давхаргын метан (НДМ) хийн эрэл, хайгуул, нөөц тогтоох, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувь эзэмшил бүхий төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдсан.


2016 II

history image

Эрдэнэс Метан ХХК байгуулагдав

“Эрдэнэс Метан” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэрээр байгуулагдсан Төрийн өмчит компани юм.

2017

history image

Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ АМГТГ-тай байгуулав

“Эрдэнэс метан” ХХК-тай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний ордод нүүрсний давхрагын метан хийн эрлийн ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан.

2018 VI

history image

2018 оны өрөмдлөгийн ажлын төлөвлөгөө батлуулав

Таван Толгой ордын “Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-т талбайн өрөмдлөг, хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулан 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр батлуулав.

2018 XII

history image

НДМ төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хамтарсан компани байгуулах эрхийг Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-өөр батлав

НДМ төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хамтарсан компани байгуулах эрхийг Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-өөр батлав

2019 V

history image

Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав

“Эрдэнэс Метан” ХХК болон Австралийн “Жейд Метан” ХХК Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгууллаа.

2019 VI

history image

Тавантолгой орд газрын нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг эхлэв

“Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс Метан” нь Австралийн “Жейд Метан” компанитай хамтран ажиллаж, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн метан хийн хайгуул хийж, нөөц тогтоох ажлыг эхлүүллээ.

2019 X

history image

АМГТГ-ын техникийн зөвлөлийн хурлаар эрлийн ажлын тайланг дүгнүүлж хамгаалав

АМГТГ-ын техникийн зөвлөлийн хурлаар эрлийн ажлын тайланг дүгнүүлж хамгаалав

2019 X

history image

Эрлийн ажлын төлөвлөгөөг давуулан биелүүлж 2019 оны МЕТАН ХИЙН ЭРЛИЙН ШИЛДЭГ КОМПАНИ болов

Үндэсний геологийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой буюу 2019 оны “Метан хийн эрлийн шилдэг компани”-аар “Эрдэнэс Метан” ХХК шалгарлаа.

2020 V

history image

АМГТГ-тай метан хийн БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ байгуулав

Тавантолгойн XXXIII хайгуулын талбайд метан хийн хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, “Эрдэнэс метан” ХХК-ийн захирал Д.Амар нар өнөөдөр гарын үсэг зурав

2020 X

history image

Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн эрх, үүргийг шилжүүлэх тухай

2020-Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу “Тавантолгой - XXXIII” гэрээт талбайд БХГ байгуулах байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 143 тоот тогтоолын дагуу олгосон.

2021

history image

2021 -“Тавантолгой - XXXIII” талбайд хайгуулын ажил эхлэв

Австрали улсын ALS group компанийн мэргэжилтнүүдийн зааварчилгааны дагуу явуулын лабораторийг байгуулсан. Тус лабораторид хийн шинжилгээний ажлыг олон улсад ашиглагдаж буй лабораторийн арга аргачлалыг ашиглан гүйцэтгэж байна. Нүүрсний чанарын шинжилгээний гол техникийн үзүүлэлтүүд болох үнслэг, нийт чийг, дэгдэмхий бодисын гарц, илчлэг зэргийг тодорхойлуулна.

2022

history image

2022 оны хайгуулын өрөмдлөгийн ажлаар 4 цооногийг амжилттай өрөмдөж дуусгасан.

“Тавантолгой-XXXIII” гэрээт талбайн Улааннуурын хэсэгт өрөмдсөн 2019 оны эрэл ба 2021 оны хайгуулын стратиграфийн цооногийн үр дүнг үндэслэн өргөтгөсөн туршилт-олборлолтын RedLake#05, RedLake#06, RedLake#07 цооногуудыг өрөмдсөн.

2023

history image

2023 оны хайгуулын ажлын явц

Бүтээгдэхүүн хуваах гэрээт ТаванТолгой-XXXIII талбайн 2023 оны Нүүрсний давхаргын метан хийн 2023 оны хайгуулын ажил амжилттай явагдаж байна.

2024

history image

2024 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ХАЙГУУЛЫН АЖИЛ

2024 оны хайгуулын ажлаар “Улааннуурын талбайн хайгуулын ажлыг гүйцээх байсан ба талбайн захын хэсгүүдэд 3 хайгуулын цооног, нүүрсний давхраасын дагуу өрөмдөх хэвтээ цооногийн траекторын төгсгөл хэсэг дэх нүүрсний давхраасын хийн агуулгыг шалгах болон давхраасын даралтыг хянах зорилгоор хяналтын өргөтгөсөн 1 цооног буюу нийт 4 босоо цооногийн 1645.9 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэлээ.

2025

history image

2025 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ХАЙГУУЛЫН АЖИЛ

2025 онд үнэлгээний хөтөлбөрийн дагуу RL-001-3b-Hz-01 болон RL-001-3b-Hz-02 дугаартай НДМХ-н олборлолтын туршилтын хэвтээ цооногуудыг Монголд анх удаа өрөмдсөнөөс гадна нэмэлт RL-001-3b-Hz-03 цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна.