Төсөл

Тавантолгой ордын нүүрсний давхаргын метан хийн төсөл

“Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсвэр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран Тавантолгой нүүрсний ордод хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд эрлийн ажлыг 2019 онд гүйцэтгэж, 2021 оноос хайгуулын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Метан хий гэж

Яагаад

Байгальд ээлтэй олборлолт

Нүүрсний үед хуримтлагдсан метан хийг олборлоход хөрс хуулалт хийх шаардлагагүй тул байгальд сөрөг нөлөөгүй ба уурхайн нөхөн сэргээх зардлыг хэмнэх боломжтой.

Хүлэмжийн хийг бууруулна

Нүүрс олборлолтын үед үр ашиггүй ялгарч байгаа метан хийг шатааж ашиглах нь метан хийнээс ялгардаг хүлэмжийн хийг 21 дахин багасгадаг.

Чанартай эрчим хүч

Нүүрс, шатахуунаас илүү дулаан ялгаруулах чадвартай, байгальд сөрөг нөлөөгүй метан хийг дэлхийн томоохон улс гүрнүүд эрчим хүчний голлох эх үүсвэр болгон ашиглаж байна.

Төсөл

Хайгуулын мэдээ

2025 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ХАЙГУУЛЫН АЖИЛ

2025 онд үнэлгээний хөтөлбөрийн дагуу RL-001-3b-Hz-01 болон RL-001-3b-Hz-02 дугаартай НДМХ-н олборлолтын туршилтын хэвтээ цооногуудыг Монголд анх удаа өрөмдсөнөөс гадна нэмэлт RL-001-3b-Hz-03 цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна.

2024 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ХАЙГУУЛЫН АЖИЛ

2024 оны хайгуулын ажлаар “Улааннуурын талбайн хайгуулын ажлыг гүйцээх байсан ба талбайн захын хэсгүүдэд 3 хайгуулын цооног, нүүрсний давхраасын дагуу өрөмдөх хэвтээ цооногийн траекторын төгсгөл хэсэг дэх нүүрсний давхраасын хийн агуулгыг шалгах болон давхраасын даралтыг хянах зорилгоор хяналтын өргөтгөсөн 1 цооног буюу нийт 4 босоо цооногийн 1645.9 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэлээ.

2023 оны хайгуулын ажлын явц

Бүтээгдэхүүн хуваах гэрээт ТаванТолгой-XXXIII талбайн 2023 оны Нүүрсний давхаргын метан хийн 2023 оны хайгуулын ажил амжилттай явагдаж байна. Уг хайгуулын ажлаар Тавантолгойн сав газрын эрэл, хайгуулын ажлын үр дүнг нарийвчлах, туршилт ажиглалтын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн.