2024 оны хайгуулын ажлаар “Улааннуурын талбайн хайгуулын ажлыг гүйцээх байсан ба талбайн захын хэсгүүдэд 3 хайгуулын цооног, нүүрсний давхраасын дагуу өрөмдөх хэвтээ цооногийн траекторын төгсгөл хэсэг дэх нүүрсний давхраасын хийн агуулгыг шалгах болон давхраасын даралтыг хянах зорилгоор хяналтын өргөтгөсөн 1 цооног буюу нийт 4 босоо цооногийн 1645.9 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэлээ.
