industris

"Эрдэнэс Монгол" нэгдэлийн харьяа "Эрдэнэс Метан" ХХК болон Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Jade Gas Holdings" компанийн хамтарсан “Метан Газ” төсөл нь 2019 оноос хойш метан хийн эрэл, хайгуулын ажлыг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн.
Тус хамтарсан баг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийн хэвтээ цооногийг амжилттай өрөмдөн гүйцэтгэж, олборлолтын шинэ шатанд шилжлээ.
Энэхүү амжилт нь Монгол Улсад цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ импортын дизель түлшийг орлох боломжийг нээж, хийн салбарын хөгжлийн суурийг тавьсан онцлох үйл явдал болж байна.